Ээлжит хичээл3

Хичээлийн сэдэв: Мэдээлэл хадгалах төхөөрөмж.  Компьютерийн мэдээллийг хамгаалах
Хамрах хүрээ: ЕБС-н 7-р анги (Компьютер)
Хичээлийн зорилго: Мэдээлэл хадгалах төхөөрөмжийг таних, ангилах, хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн сонгож хэрэглэх. Компьютерийн мэдээллийг хамгаалах, вирусийн эсрэг программыг хэрэгцээндээ тохируулан сонгон хэрэглэх.
Хичээлийн зорилт:
·           Мэдээлэл хадгалах төхөөрөмжийг таних, ангилах;
·          Мэдээлэл хадгалах төхөөрөмжийг хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн сонгон хэрэглэх;
·          Компьютерийн мэдээллийг хамгаалах талаар ойлгох;

·          Вирусийн эсрэг программыг хэрэгцээндээ тохируулан зөв сонгох, тохиргоог зөв хийх, компьютерийн мэдээллийг хамгаалахад ашиглах.
Түлхүүр үг: Хатуу диск, хуруу диск, оптик диск, санах ойн карт, дискийн төхөөрөмж, тогтмол санах ой,
Судлах цаг: 1
Багшийн бэлтгэх зүйл: Хадгалах төхөөрөмж, түүнийг боловсруулах байгууламжийн ажиллагааны талаар мэдээлэл, цахим үзүүлэн. Вирус, түүний хор хөнөөл, шинээр гарсан вирус, түүнээс хэрхэн хамгаалах, илэрсэн тохиолдолд хэрхэн цэвэрлэх талаар бэлтгэсэн мэдээлэл, вирусийн эсрэг программыг хэрэглэх, сонгон авсан программынхаа вирусийн эсрэг санг шинэчлэх (update), системээ шалгах зэрэг үйлдлийн дараалал, алхмыг харуулсан зааварчилгаа бүхий мэдээлэл, үзүүлэн.
Агуулга:
Өмнө нь үзсэн
Одоо үзэх
Цаашид үзэх
Компьютерт мэдээллийгдүрслэх, мэдээлэлболовсруулах
Мэдээлэл хадгалах төхөөрөмж. Компьютерийн мэдээллийг хамгаалах
Мэдээлэл боловсруулах
Хэрэглэгдэхүүн:
Presentаtion, компьютер, сурах бичиг, үзүүлэн таниулах материал.
Арга зүй:
Харилцан ярилцах, үзүүлэн таниулах, бие дааж ажиллуулах.
Хичээлийн явц:

ЗБҮА
(мин)
Үйл ажиллагаа
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Зохион байгуулах 
(2 мин)
  •     Хичээлийн бэлтгэл хангах
  •     Сурагчдын ирц бүртгэх
  • Хичээлд оролцоход бэлэн болох
  • Ирцээ өгөх
2
Сэдэл төрүүлэх
(3 мин)
Үзүүлэн1 үзүүлэн ярилцах

3
Шинэ мэдлэг олгох
(12 мин)
Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үндсэн зориулалтыг танин мэдэх дадлага ажил хийнэ
(Сурах бичгийн 21 дүгээр хуудас, Мэдэхүй).
•   Оптик диск (CD-ROM, DVD-ROM (Digital Versatile Disk), Blu-Ray)-ийн шинж чанарыг мэдэх;
•   Оптик диск дээрх мэдээллийг унших (бичих)-д оптик дискийн төхөөрөмж (CD-ROM Drive, DVD-
ROM Drive, Combo, Blu-Ray Drive зэрэг)-ийг ашигладаг болохыг харуулах;
•   CD, DVD, Blu-Ray төхөөрөмжийн агуулах мэдээллийн хэмжээг ялган ойлгох дадлага ажил хийх. харуулан ярилцана.
•   Хатуу дискийн нийт хэмжээ, сул зай болон хоосон зайг тодорхойлох (Дискийг сонгон хулганын баруун товчлуурыг товшиход гарах цэсний Properties командыг сонгох) дадлага
ажил хийнэ. Вирус, түүний хөнөөлт үйл ажиллагааны талаархмэдээллийг уншиж ярилцана (Сурах бичгийн 22
дугаар хуудас, Ойлгохуй).
•   Вирусийн эсрэг программын үүрэг зориулалтыг судлах дадлага ажил хийх;
•   Вирусийн эсрэг программыг хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн ашиглах.
Мэдээлэл хадгалах төхөөрөмж нь тоон мэдээлэл буюу файлыг хувиланхадгалах, зөөвөрлөхөд хэрэглэгддэгийг ойлгох;
Мэдээллийг хадгалах аливаа төхөөрөмжид мэдээлэл бичих,
мэдээллийг уншихад боловсруулах төхөөрөмж (driver) шаардлагатай
байдгийг ойлгох;
CD, DVD, Blu-Ray төхөөрөмжүүдийн ялгааг мэдэх.
Хатуу диск нь компьютерийн мэдээллийг хадгалах тогтмол санах ойболохыг ойлгох.
Вирус, түүний хөнөөлт үйл
ажиллагааны талаар ойлгож, вирусийн эсрэг программын үүрэг зориулалтыг мэдэх, ашиглаж сурах.
4
Шинэ мэдлэгээ бататгах
(13 мин)
Дадлага ажил хийнэ.
•   Хуруу диск (Флаш)-ийг үйлдлийн системд таниулан ашиглах;
•   Хуруу дискийн хэмжээг тодорхойлох дадлага ажил хийх.
Дадлага ажил хийнэ.
•   Avast, AVG Antivirus, Panda зэрэг чөлөөт вирусийн эсрэг программаар жишээ болгон вирусийн эсрэг программын хэрэглээг тайлбарлан ярилцах;
•   Системийг бүхэлд нь шалгах, шинээр холбогдсон төхөөрөмжийг автоматаар шалгах тохируулга хийх, вирусийн эсрэг программын санг шинэчлэх (update) ёстойг харуулах дадлага ажил хийх (Сурах бичгийн 22 дугаар хуудас, Хэрэглэхүй хэсгийн 1-2 даалгаврыг гүйцэтгэх).
Хуруу дискийг үйлдлийн системд таниулах, системээс аюулгүй салган хэрэглэх аргад суралцах.
Вирусийн эсрэг программын хэрэглээгойлгох;
Вирусийн эсрэг программыг
хэрэгцээндээ нийцүүлэн ашиглах;
Системийг бүхэлд нь шалгах, шинээрхолбогдсон төхөөрөмжийг автоматаар
шалгах тохируулга хийх,
Вирусийн эсрэг программын сангшинэчлэх (update) чадварт суралцах.
5
Үнэлгээ
(5 мин)
Өөрийн үнэлгээний хуудсыг сайн уншиж бөглөөд ойлгосон зүйл, ойлгоогүй зүйлс ангилна.Суралцагч өөрийн үнэлгээний хүснэгтийг бөглөж, дэвтэртээ ойлгоогүй зүйлсээ жагсааж бичнэ.
6
Гэрийн даалгавар
(3 мин)
Заавар:
Компьютер бүлэг сэдэв уншиж ирэх
бүлэг сэдийн шалгалт авна.
Даалгавар 1.
Компьютер бүлэг сэдэв уншиж мэдлэгээ бататгаж ирэх
7
Дүгнэлт
(2 мин)
Бид өнөөдрийн хичээлээр юу ойлгосон бэ?
Ойлгоогүй зүйл юу байна вэ? цаашид юун дээр анхаарах вэ? Цаасан дээр томоор нэгтгэж тэмдэглэнэ. Сурагчид асуултад хариулж, саналаа  багштайгаа болон бусад сурагчидтайгаа хэлэлцэнэ.

No comments:

Post a Comment