Компьютерийн Вирус гэдэг нь …
Вирус гэдэг нь компьютерийн хэвийн vйл ажиллагааг өөрчлөх чадвартай багахан хэмжээний программ юм.
Вирус нь дараах 2 нөхцлийг хангасан байдаг:- Өөрөө өөрийгөө ажиллуулдаг (идэвхижүүлдэг).
Өөрийн программчлалын кодоо ямар нэг программийг дуудаж ажиллуулахдаа нэмдэг.- Өөрийгөө хуулдаг.
Жишээ нь: Ямар нэг executable файлыг өөрийн нэрээр дарж хуулдаг. Вирус нь компьютер болон сүлжээний сервэрүүдэд идэвхижин хор учруулдаг.
Зарим вирусүүд компьютер дэхь ...
Программийг гэмтээх, файлуудыг устгах, хатуу дискийг формат хийх зэрэг хор хөнөөлтэй үйлдлүүдийг гvйцэтгэхээр программчлагдсан байдаг бол зарим нь ийм хор учруулахгүйгээр зөвхөн өөрийгөө хуулж, вирус халдаасан гэдгээ мэдэгдүүлэхийн тулд текст, видео, дуут захиаг үлдээх зэрэг үйлдлүүдийг хийдэг.
Гэвч энэ бүгд нь эцсийн эцэст компьютер ашиглаж буй хэрэглэгчдэд их бага бэрхшээлүүдийг учруулдаг.
Жишээ нь: Идэвхижин ажилласан программ нь санах ойд сууж тодорхой хэмжээний санах ойг эзэлсэнээр систем хэвийн бус ажиллаж улмаар систем сөнөх ч явдал тохиолддог.
No comments:
Post a Comment