Sunday, December 16, 2018

Файл удирдах систем гэж юу вэ?



Файл удирдах систем гэж юу вэ?

бүх програм өгөгдлийг удаан хугацаанд компьютерийн гадаад санах ойд файл хэлбэртэй хадгалдаг. гадаад санах ойд удаан хадгалдаг нэр оноож өгсөн тодорхой хэмжээний мэдээллийг файл (программ буюу өгөгдөл ) гэнэ.

файлын нэр нь цэгээр тусгаарлагдсан 2-р хэсгээс бүрдэнэ.
   Файлын_ нэр. өргөтгөл
Жишээ нь: Тэгш.Text
Өгөгдөл нь файлынм төрлийг тодорхойлдог. Файлын нэрийг хэрэглэгч өгдөг бол файлын төрөл ихэвчлэн түүний үүсгэгч програмаас автоматаар өгдөг.

Файлын нэр нь:

  1.  255 хүртэл тэмдэгтийн урттай байх  болно.
  2. Тухайн үндэстний тэмдэгтийг файлын нэрэнд хэрэглэх боломжтой болсон. Жишээ нь: крилл үсгээр файлыг нэрлэж болдог болсон.
  3. Файлын нэрэнд хэд хэдэн цэг хэрэглэж  болдог. Цэгээс хойно байрлах бүх тэмдэгтийг хэрийн өргөтгөл гэж үзнэ.







Хадгалах төхөөрөмж


Мэдээлэл хадаглах төхөөрөмж гэж юу вэ?
мэдээлэл хадаглах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, програм хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй. Компьютерийн мэдээллийг удаан хугацаанд хадгалдаг төхөөрөмжийг диск гэнэ.
Одоогоор манай орны хувьд дараах дискүүдийг өргөнөөр ашиглаж болно.
  • Floppy disk- уян диск
  • Hard disk- хатуу диск 
  • Compact disk- CD- компакт диск 
  • Zip disk -зип диск
  • Flash disk - флаш диск                                                                                                                                                                          

Monday, December 10, 2018

Компьютерийн вирус гэж юу вэ?

Компьютерийн Вирус гэдэг нь …
Вирус гэдэг нь компьютерийн хэвийн vйл ажиллагааг өөрчлөх чадвартай багахан хэмжээний программ юм. 
Вирус нь дараах 2 нөхцлийг хангасан байдаг:- Өөрөө өөрийгөө ажиллуулдаг (идэвхижүүлдэг).
Өөрийн программчлалын кодоо ямар нэг программийг дуудаж ажиллуулахдаа нэмдэг.- Өөрийгөө хуулдаг. 
Жишээ нь:  Ямар нэг executable файлыг өөрийн нэрээр дарж хуулдаг.  Вирус нь компьютер болон сүлжээний сервэрүүдэд идэвхижин хор учруулдаг.


Зарим вирусүүд компьютер дэхь ...
Программийг гэмтээх, файлуудыг устгах, хатуу дискийг формат хийх зэрэг хор хөнөөлтэй үйлдлүүдийг гvйцэтгэхээр программчлагдсан байдаг бол зарим нь ийм хор учруулахгүйгээр зөвхөн өөрийгөө хуулж, вирус халдаасан гэдгээ мэдэгдүүлэхийн тулд текст, видео, дуут захиаг үлдээх зэрэг үйлдлүүдийг хийдэг. 
Гэвч энэ бүгд нь эцсийн эцэст компьютер ашиглаж буй хэрэглэгчдэд их бага бэрхшээлүүдийг учруулдаг. 
Жишээ нь: Идэвхижин ажилласан программ нь санах ойд сууж тодорхой хэмжээний санах ойг эзэлсэнээр систем хэвийн бус ажиллаж улмаар систем сөнөх ч явдал тохиолддог.



Компьютер үзүүлэлт шалгах заавар


КОМПЬЮТЕР ГЭЖ ЮУ ВЭ?

Элэктроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг  компьютер гэнэ. Энэ төхөөрөмжийш дангаар нь ашиглах боломжгүй  бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.
·         Hardware(техник хангамж)
·         Software(программ хангамж)
·         Өгөгдөл, мэдээлэл(төрөл бүрийн мэдээлэл)
·         Гарын авлага, материал(компьютерийн программ, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага)
·         Хэрэглэгч(компьютерийг ашиглах хүн)
·         Холболт( телефон утас, радио шугам, утасгуй холболт, сансарын холболт г.м)
  Компьютер нь доорх зүйлүүдээс бүрддэг:
·         Санах ой
·         Өгөгдөлийг хадгалах төхөөрөмжүүд: хатуу диск, уян диск, компакт диск, tape төхөөрөмж
·         Оролтын төхөөрөмж: гар, хулгана, микрофон
·         Гаралтын төхөөрөмж: дэлгэц, принтер, чанга яригч
·         Төв процессор(CPU): бүх үйлдлийг төв процессорт боловсруулдаг
Компьютерийг хүчин чадлаар, овор хэмжээгээр нь дараах байдлаар хуваадаг:
·         Microcomputer буюу персонал компьютер – микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьтер юм.
·         Workstation – персонал компьютерийг бодох  илүү хүчин чадалтай мөн дэлгэцийн чанар илүү сайн байдаг.
·         Minicomputer – хэмжээгээрээ microcomputer, mainframe 2 компьютерийн завсарын компьютер юм. IBM пүүсийн AS/400e загвар нь minicomputer-ийн нэг жишээ юм.
·         Mainframe – овор хэмжэээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс үйлдвэрлэдэг байсан бөгөөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв.
·         Supercomputer – асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй өрөөнд байрлуулах бөгөөд ердийн персонал компьютераас 50000 дахин илүү хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиудад энэ supercomputer-ийг ашигладаг.
Компьютер нь ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, цаг хугацаа, орон зайн саадыг арилгахад нэмэр болох хэрэгсэл боловч түүнийг ашиглахад гарах зардлыг аль болохоор багасгахыг эрмэлзэх шаардлагатай. Үүний нэг хэлбэр нь компьютер, түүний дагалдах төхөөрөмжүүдийг ариг гамтай буюу, дагалдах баримт бичигт нь заасан нөхцлийг бүрдүүлэн хэрэглэх явдал юм.
Компьютер нь дисплей, гар, процессорын хайрцаг, mouse, хэвлэгч, модем, чанга яригч, микрофон, видео камер, жойстик зэрэг наад захын, цаашилбал бидний мэдэх бүх төрлийн ахуй (индүү, зуух, дохиоллын хэрэгслүүд, камер, зурагт, дуу болон дүрс бичгийн хэрэгслүүд гм)-н болон үйлдвэрлэлийн хэрэгсэл,  төхөөрөмжүүд (датчикууд, угсрах шугам, цахилгаан, дулааны удирдлага, станокууд гм)-тэй тэдгээрийн хаана байгаагаас нь үл хамааран(хажууд, алс зайд гм) иж бүрдэл болон ажилладаг юм. Практикаас харахад тэдгээрийг ашиглахдаа  ус, чийг, халалт, хөрөлт, доргио, тоосноос хэр зэрэг хамгаалнав, төдийчинээн найдвартай ажилладаг ажээ.